
Харин есдүгээр сарын 15-ны байдлаар Монголын хилээр 2114 гаруй тонн алим орж ирсэн байдаг бөгөөд үүний 72 хувь буюу 1524 тн алимыг БНХАУ-аас нийлүүлсэн байдаг байна. Алимны нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь жимс худалдаалагчдыг бүтээгдэхүүнээ борлуулахдаа янз бүрийн арга хэрэглэхэд хүргэсэн байж болох юм. Иймээс “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар”-аас Улаанбаатар хотын гудамж, талбайд “Монгол алим”, “Ховдын алим” хэмээн нэрлэн, худалдаалж байгаа алимыг Монголын хөрсөнд ургаагүй, Хятадаас оруулж ирсэн болохыг сануулан, сэрэмжлүүлж байна.
Э.САР