Малайзын тэнгисийн адмирал Адоны хэлснээр дээрэмчид хөлгийн багийн 16 гишүүнийг хүлсэн байжээ. Хөлгийн багийн гишүүдийн хамгийн залуу нь 23 настай, ахмад нь 55 настай, дийлэнх нь Мьянмар, Шри Ланкаас ирсэн хүмүүс байжээ. Дээрэмчдэд барьцаалагдсан хөлгийн нэгэн гишүүний хэлснээр баг зүүж, буугаар зэвсэглэсэн дээрэмчид тэднийг хүлж, лаптоп, гар утсанд гар хүрэхгүй байхыг анхааруулсан гэнэ. Тэдгээр дээрэмчид энэ сарын 13-нд мөн л Малайз, Сингапурын хилийн ойролцоо 7,000 тонн шатахуун тээвэрлэж явсан хөлгийг дээрэмдсэн аж. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны өнгөрсөн оны судалгаагаар Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй тээврийн 283 хөлөг онгоц байдаг аж. Тэдгээр хөлөг онгоцууд байнгын болон түр бүртгэлээр тогтмол, урт хугацааны тээвэрлэлт явуулдаг байна. Монгол Улсын бүртгэлд дарвуулт онгоцноос авахуулаад шатахуун тээвэрлэгч хөлөг онгоцнууд хүртэл байдаг ажээ.
Монголын далбаатай онгоц руу дээрэмчид дайрчээ
Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоц өнгөрсөн баасан гаригт Малайз, Сингапурын хилийн ойролцоо Tanjung Piai хэмээх газар далайн дээрэмчдийн халдлагад өртсөн тухай www.asiaone.com сайт мэдээлсэн байна. Малайзын Тэнгисийн хууль сахиулах агентлагийн Өмнөд бүсийг хариуцсан дарга, адмирал Адон Шаланы хэлснээр нүүрэндээ баг зүүсэн найман этгээд өнгөрсөн баасан гаригийн орой буюу орон нутгийн цагаар 22.30 минутын орчим хөлөг онгоц руу дайрчээ. Ослын дуудлага хүлээн авсан Малайзын Тэнгисийн хууль сахиулах агентлаг ойролцоо явж байсан эргүүлийн тусгай салааг тусламж болгон илгээсэн байна. Харин эргүүлийн тусгай салааг хөлөг дээр гарахад дээрэмчид ус руу үсэрч, ойрхон хүлээж байсан моторт завинд суун зугтжээ.
Н.Энх