Хилчин бүсгүйчүүд чуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Хилчин бүсгүйчүүд чуулжээ

Хөвсгөл аймгийн алслагдсан  сумдын   хилийн  заставын  эмэгтэйчүүд оролцсон уулзалт болжээ. Уулзалтыг хилийн цэргийн 0257-р ангиас зохион байгуулж байгаа бөгөөд тус анги энэхүү уулзалтыг  хоёр жилд нэг удаа хийдэг байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар алслагдсан бүсэд хил манаж буй хилчдийн ар гэр болон эх орныхоо төлөө зүтгэж буй эмэгтэйчүүдэд хандсан  гэр бүл, гоо сайхны сургалтыг зохион байгуулсан байна. Мөн үеэр хилчин бүсгүйчүүд  харилцан туршлага солилцож, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна. Чуулга уулзалт Хөвсгөл аймгийн мөрөн хотод болсон бөгөөд тус уулзалтад есөн сумын 10 заставын 130 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна.

                                                                                                                                            Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж