Утаагүй зуух үйлдвэрлэгчдийн ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Утаагүй зуух үйлдвэрлэгчдийн ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, экологи хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа нийслэлийн төвийн дүүргүүдийн тодорхой бүсүүдэд агаар цэвэршүүлэх үүднээс хэрэгжүүлж байгаа төслийн ажлын явцтай танилцсан тухай www.ulaanbaatar.mn сайтад мэдээлжээ.

Тодорхой бүсүүдэд агаарыг цэвэршүүлэх үүднээс нүүрсний шаталт гүйцэд явагддаг дулаанаа хадгалах чадвартай, давхар шүүлтүүр бүхий зуухны үйлдвэрлэгч “Анарт”, “Сөрт идэр”,”Том хорол” компаниудын үйлдвэрүүдтэй танилцлаа. “Анарт” компанийн хувьд 2011 оны 11-р сард,  2012 оны 9-р сарын 25-нд таван мянган зуух үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус компани өнөөдрийн байдлаар ердөө 95 зуух нийлүүлсэн бөгөөд түүний 30 нь нийслэлийн Агаарын чанарын албанд баталгаажсан байна.  Тухайн төслийг хэрэгжүүлэх гэрээг “Эрдэс баялаг, эрчим хүчний яам хийсэн ч хэрэглэгч нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд байсан тул нийслэлийн “Агаарын чанарын алба” зуух худалдаж авсан өрх нэг бүрээр гэрээт борлуулагчдаараа дамжуулан хаягийг нь  тулган баталгаажуулж “Цэвэр агаар” төслөөс зөрүү татаасыг нь олгох эрх өгдөг  байна. Тухайн компанийн 65 зуух өнөөдрийг хүртэл баталгаажиж татаасаа аваагүй байгаа гол шалтгаан нь зуух худалдаж авсан гэх өрхүүд нь заасан, тодорхой  хаягандаа байхгүй байсан аж.

Нийслэлийн орлогч Д.Пүрэвдаваагийн  дараагийн очсон аж ахуй нэгж бол “Сүрт идэр” компани байв. Тус компанийн захиарал Ж.Бүрэнбаяр зуух үйлдвэрлэж Монголын мянганы солилт сан /ММСС/-ийн  туршилтад орж, тэнцсэн. Гэхдээ туршилтанд орж тэнцсэн пийшингээ, засаж сайжруулаад, ММСС  дахин бүртгүүлж төсөлд хамрагдах гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй байна. Хэрэв тус компани уг алхамыг цаг хугацаа алдалгүй хийсэн бол ийм хүндрэлд орохгүй байжээ. Гэсэн ч компаний захирал Ж.Бүрэнбаяр ямар нэг гомдол гаргахгүй гэв.

Турк улсаас пийшин экспортолж байгаа компаниуд ММСС, “ Цэвэр агаар сангаас давхар хөнгөлөлт эдэлдэг тул иргэдийн  гар дээрээс хийх төлбөр бага байдаг. Экспортын пийшин худалдаж авсан өрх, 27 мянган төгрөг төлж байхад үйлдэрлэгчийн пийшин худалдаж авсан өрх 75 мяанган төгрөг төлдөг. Энэ зөрүүг арилгавал борлуулалт нэмэгдэнэ гэж хэлж байлаа.

“Том хорол” компанийн хувьд төсөв өртөг багатай зуух үйлдвэрлэдэг. Ганцхан “Цэвэр агаар сан”-гийн дэмжлэгтэй. Иймд тус компанийн зуухийг худалдаж авсан өрх 15 мянган төгрөг төлдөг тул борлуулат сайн байдаг байна. "Рояал өүшн” компанийн хувьд “Дөл” пийшин нийлүүлдэг. Бүтээгдэхүүний шийдэл зураг төслийг өөрсдөө гаргадаг. Харин БНХАУ-д үйлдвэрлэн оруулж ирдэг байна. Тэгвэл “Сэлэнгэ констракшн” Турк улсаас “Хас”, “Өлзий” зуухийг экспортолдог. Энэ жилийн татан авалт хэвийн явагдаж байгаа. Борлуулалтыг дүүргүүдийн бүсэд хамрагдсан хороодод борлуулалтаа явуулж байгаа юм байна.

 Энэ бүхэнтэй танилцсаны хувьд Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр эклоги хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа “Гэрээт үйлдвэрлэгч, экспортлогч нартай уулзаж ажил байдалтай нь танилцлаа. Гэрээ байгуулагч нь Эрчим хүчний яам, хяналт тавьж хэрэгжүүлэх  тал  нь нийслэл  байгаа тул зохих хүндрэл гарсан байна. Одоо гэрээний хугацаа дуусах дөхөж байна. Гэрээ дүгнэхэд талууд өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ” хэмээн хэлэв.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж