Зарим автобус, троллейбус сөрөг хөдөлгөөнөөр зорчино

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Зарим автобус, троллейбус сөрөг хөдөлгөөнөөр зорчино

Есдүгээр сарын 21-ний баасан гаригийн 22.00 цагаас эхлэн Зүүн дөрвөн замын уулзварын аюулгүйн тойргоос Жуковын музейн өмнөх  аюулгүйн тойрог хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, зам  засварын ажлыг эхлүүлсэн байгаа. Есдүгээр сарын 28-ны 07.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү зам засварын ажлын үеэр нийтийн тээврийн хэд хэдэн чиглэл сөрөг хөдөлгөөнөөр явах болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, М:13 буюу “Шархад-3,4-р хороолол”, М:14 буюу “Улиастай-МУИС-Сүхбаатарын талбай”, М:27 буюу ”5 шар-Баянзүрхийн шалган бүртгэх товчоо”, М:32 буюу “ОУБДС-Чулуун овоо-Жанжин клуб”, М:35 буюу “Улаанхуаран-Тэнгиск/т-Мах импекс”, М:38 буюу “Шархад-Сансар туннель-ТЭЦ3”, М:40 буюу “Хайлааст-Сансар-Амгалан”, М:41 буюу “Толгойт-Вокзал-Ботаник”, М:42 буюу “Улиастай-Сансар-ЗГАБааз”, М:46 буюу “Чингэс Соосэ-3,4-р хороолол-Офицеруудын ордон”, М:52 буюу “Тоосгоны үйлдвэр-Сансар-Жанжин клуб”, М:56а буюу ”Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар”, М:56б буюу “ Монелийн гудамж-МУБИС-100 айл”, Тр:2 буюу “ХМК-Офицеруудын ордон”, Тр:6 буюу “БММЗ-МУБИС-Улаанхуаран” чиглэлүүд авто замынхаа сөрөг хөдөлгөөнөөр зорчих ажээ.

Түүнчлэн хот орчмын Гачуурт, Хужирбулан, Налайх, Городок, Ургах наран, Тэрэлж гэсэн зургаан чиглэлийн автобуснууд мөн замын  хойд урсгалд орж, сөрөг хөдөлгөөнөөр зорчихыг албаны хүмүүс мэдээллээ. Харин энэ сарын 21-ний 23.00 цагаас  27-ны 23.00 цагийн хооронд  Баянхошууны замын “Тойрогийн уулзвараас Долдугаар хорооны гарц хүртэлх авто замын хөдөлгөөн хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний М:5 буюу “Баянхошуу-МУБИС”, М:23 буюу “Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”, М:48 “Баруун салаа-ОУБДС” чиглэлүүдийн автобуснууд хаагдсан замын хоёр талаас буюу “Тойргийн уулзвар”-аас Баянхошуу, Баруун салаа, Зүүнсалаа чиглэлээр, Долдугаар хорооны  гарцны дэргэдэх зам хаагдсан хэсгээс буцаж эргэх ажээ.

Т.МАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж