Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Сэтгэлийн увидас” гар зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын “976” галерейд нээгджээ. Уг үзэсгэлэнг АНУ-ын Элчин сайдын яам, Олон улсын хөгжлийн агенлаг, “Макс молл” хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж буй аж. Ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хүртээмжтэй нийгмийг бүтээх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оруулж чадах хувь нэмэр, болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд алхам дутамд нь тохиолддог хүндрэл бэрхшээл, зориулалтын сургалтын хэрэгсэл, аюулгүй замын хөдөлгөөн зэргийн талаар дунд сургуулийн хүүхдүүд өнгөөр илэрхийлж ,томчуудад нэгийг хэлж дүрслэн зуржээ. Үзэсгэлэнгийн нээлтэд АНУ-ын Элчин сайд болон Олон улсын байгууллага, Монголын паралимпийн тамирчид болон зочид төлөөлөгчид оролцсон байна. “Сэтгэлийн увидас” үзэсгэлэн энэ сарын 21-нд нээлтээ хийсэн бөгөөд 10 хоног үргэлжлэх гэнэ.
Э.САР