![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/2f8b3706fc3684e5/d92c5a04a53a246original.gif)
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд тус байнгын хороо нь найман хуулийн төсөл бусад тогтоол, шийдвэрүүдийг хэлэлцэн батлуулжээ. Эдгээрээс хамгийн анхаарал татах нь 2012 оны төсвийн тодотгол юм. Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийхдээ алдагдлыг ДНБ-ийн 4.9 хувьд барьсан. Алдагдлын хэмжээ их байгаа талаар мэдээлэл цацагдаж байгаа ч компаниудын ажлын байрыг хадгалах хүрээнд энэ хэмжээнд алдагдлыг баталсан гэдэг тайлбарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өглөө. Мөн тэрбээр яам, агентлагуудын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 500 хүн ажлаас цомхотгох болж буй тухай дуулгалаа. Гэхдээ энэ нь сайн зүйл биш, цаана нь өрх гэрийн амьдрал бий. Тиймээс аль болох хүнээ ажлаас чөлөөлөхгүй байж, ажлын байрыг нь хамгаалах нь чухал гэлээ.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Г.ДАРЬ