Арлын
оронд тал нутгийн нар гийж, Монголын гурав дахь сумоч ёкозуна цолтон
боллоо. Их аварга Таканохана 2003 онд зодог тайлснаас хойш нутгийн бөх
сумогийн дээд цолд хүрээгүй. Энэ хугацаанд их аварга Асашёорюү
Д.Дагвадорж, их аварга Хакухо М.Даваажаргал нар сумо бөхийн дэвжээг
эзэгнэн байлаа. 2010 оны хоёрдугаар сард зодог тайлсан Аса аваргаас хойш
69 Хакухо монгол сумочдын нэрийг арлын оронд тахалж байв. Харин өдгөө
шинэ аварга, шинэ ёкозуна төрсөн нь Харумафүжи Д.Бямбадорж. Башёгийн
сүүлийн өдөр уран, дайчин, ухаалаг барилдаанаар их аварга Хакухог
давснаар 15 даваатай башёг өндөрлүүлж, түрүү бөхөөр тодорсон түүнээр
монголчууд бахархаж байна.

Долдугаар сарын нагоя башёгийн дараа
Харумафүжид 13 давбал ёкозуна цол “амласан” Ёкозунагийн зөвлөл өнөөдөр
хуралдаж, түүнийг цол ахиулах тухай хэлэлцэх аж. Улмаар лхагва гаригт
Сумогийн холбооны удирдах зөвлөл шинэ ёкозуна цолтныг батламжлах гэнэ.
С.ЦЭЛМЭГ