Чадварлаг боловсон хүчний дутагдал нүүрлэсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Чадварлаг боловсон хүчний дутагдал нүүрлэсээр байх уу?

Монгол улсын нэр хүнд дэлхийн тавцанд өсч, улс төрийн талбарт ч, бизнесийн салбарт ч тэр олон улсын хэмжээнд хамтран ажиллах болов. Ялангуяа уул уурхайн салбарт олон улсын томоохон компаниуд битгий хэл дэлхий дамнасан хүчирхэг корпорациуд орж ирж байгаа учир асар богино хугацаанд олон улсын хэмжээний тоглогч буюу “хишиг горилогч” биш, “харилцан ашигтай хамтрагч” болох шаардлага бидний өмнө тулгарлаа.
Гэтэл Монголын бизнесийн салбарт тулгамдаж буй хамгийн гол бэрхшээл нь чадварлаг боловсон хүчний дутагдал болчихоод байна. Энэ асуудал хурцаар тавигдаж эхэлснээр сургалт, зөвлөгөө, зуучлалын байгууллага олон чиглэлд бий болж байгаа хэдий ч олон улсын түвшинд хүрч үнэлэгдэх хэмжээнд хараахан хүрээгүй, зарим чиглэлд цоорхой хэвээрээ байна.
Дэлхийн хэмжээнд нэр хүндтэй болсон менежерүүдтэй ном хаялцах түвшний өндөр мэдлэгтэй супер залуус бий болж байгаа хэдий ч цөөхөн. Ийм залуусыг асар богино хугацаанд хэдэн түм хэдэн бумаар нь бэлдэх, тэднийг ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн тасралтгүй дасгалжуулах, чадваржуулах, зэврүүлэхгүй байх тогтолцоо хэрэгтэй. Ингэж чадаж гэмээ нь бид дэлхийн хөгжингүй орнуудтай өрсөлдөж, Монгол улсаа дэлхийн бодлогод нөлөөлөхүйц улс болгохын зэрэгцээ тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулж чадна.
Энэ бодлогод нийцүүлэн боловсон хүчнийг чадавхжуулах ажлын хүрээнд АНУ-ын Мичиганы их сургуулийн 5 эрдэмтнээс бүрдсэн профессоруудын багийг Монголд урьж 14 хоногийн хугацаанд сургалт зохион байгуулах гэж байна.
Мичиганы Их сургууль нь муж улсынхаа №1 “БАХАРХАЛ”-д тооцогддог, АНУ-ын топ гурван сургуулийн нэг, нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментээр дэлхийд №1-т бичигддэг юм.
Мөн Мичиган муж улс нь манай улстай ойролцоо газарзүйн бүсэд байрладаг. Форд, Женерал Моторс, Крайслер зэрэг гурван том машин үйлдвэрлэгч энэ мужид байдаг бөгөөд тэдгээрээс хамааралтай эдийн засгийн бүтэцтэйгээрээ манай улстай ижил нөхцөл байдалд байдаг.
2009 оны дэлхийн хямралаар асар их уналтанд орсон хэдий ч Мичиганы Их сургуулийнхаа бааз сууринд түшиглэн төр нийгмийн түншлэлийн хүрээнд ЖДБ-ийг томоохон корпорациудтай уялдуулан хөгжүүлэх шинэ арга, шинэ хандлагыг хэрэгжүүлж чадсанаар хямралаас дөрөвхөн жилийн дотор гарч чадсан түүхтэй юм байна.

Монголд ирэх эрдэмтдийн бүрэлдэхүүнд дээрх ажлыг гардан гүйцэтгэсэн хүмүүс багтаж байгаа бөгөөд өөрсдийн туршлагыг Монголд нэвтрүүлэх арга замыг заах гэж байна. Багш нарын талаар болон хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ganabell.mn/сайтаас авна уу.
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар:
·    Дэлхийн түвшний мэдлэгийг богино хугацаанд олж авна.
·    Цаг хугацааны алдагдал хүлээхгүй.
·    Зардал хэмнэнэ.
·    Байгууллагынхаа хөгжлийн чиг хандлагыг нээн илрүүлнэ.
·    Тулгамдаж буй бэрхшээлээс гарах арга замаа олно.
·  Багш нараасаа мэдлэг авахаас гадна бусад оролцогчидтойгоо харилцаа үүсгэх, туршлагаа харилцан солилцох, байгууллагынхаа түвшинг бусадтай харьцуулах боломж үүснэ.
·    Ингэснээр үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
Өмнө нь Монголд ирж байгаагүй олон чиглэлээр мэргэшсэн өргөн бүрэлдэхүүнтэй тэдгээр эрдэмтдийн багийг урин авчирснаараа Монгол улсын хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Бизнесийн болон албан байгууллагын хамт олныг энэхүү сургалтад хамрагдаж өргөнөөр оролцохыг урьж байна.

Ганабелл Институтын Захирал П. Гандолгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж