Чөлөөтийнхөн Д.Кунаевийн нэрэмжит тэмцээнд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Д.Кунаевийн нэрэмжит тэмцээнд зодоглоно

Казахстаны Тараз хотноо есдүгээр сарын 28-нд болох тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Монголын залуу тамирчид оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ням-Очир, 66 кг-ын жинд ОУХМ Г.Мандахнаран нар барилдах юм байна. Баг тамирчид ҮБТДС-ийн багш Ц.Баярсайханы удирдлага дор оролцохоос гадна олон улсын шүүгч Х.Ганболд тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж