Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Болд чононоос айв

Дуучин Д.Болд ирэх сард болох “Камертон” хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтын бэлтгэлээс гадна өөрийн бие даан гаргаж байгаа “Монгол поп” цомгийн ажил гээд тун ч зав муутай яваа гэнэ. Хамтлагийнхаа бусад гишүүдээс хамгийн тууштай бие даан уран бүтээлээ туурвиж байгаа түүний шинэхэн уран бүтээл болох “Нам гүм дундаас” дууных нь клип цацагдаад удаагүй ч үзэгчид өндөр сэтгэгдэлтэй байгаа ажээ. Уг дууны аяыг Болд өөрөө, харин үгийг Quiza зохиосон байна.
Клипэнд тоглосон чононоос Д.Болд сүрхий их айсан гэнэ. Мэдээж ямар ч сургуулилт үгүй чонотой хамт тоглох ч амаргүй байсан байх л даа. Клипэндээ дуучин Болд чонотой  тоглосон хэсэгтээ зугтахад бэлэн байдалтай буйдан өнцөгдөн сууж харагдсан.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж