Британичуудыг төдийгүй дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж буй “X Factor” шоуны өчигдөр буюу ням гаригийн дугаарт 16 настай охин Элла Хейндерсон шүүгчдийн сэтгэлийг хамгийн ихээр догдлуулж, бүр уйлуулж чадсан гэнэ. 16 настай Элла Хейндерсоныг дуулж эхэлмэгц шүүгчдийн зарим нь өөрийн эрхгүй нулимс унагасан бөгөөд ялангуяа шүүгч Николийн сэтгэл бүр ихээр хөдөлсөн аж. Элла Хейндорсон энэ үдэш “Pussycat Dolls”-ийн “Believe” дууг дуулжээ. Охиныг дуугаа дуулж дууссаны дараа Николь “Охин минь надад үнэхээр чамд хэлэх үг алга. Би чамайг шүүсэн гэж ярьмааргүй байна. Чи хамгийн онцгой байж чадлаа” хэмээн нулимс дуслуулан хэлжээ. Харин шүүгч Гарри “Би ямар их аз жаргалтай байгаагаа л мэдэрч байна. Чамд аз жаргал хүсье Элла” хэмээсэн байна.
Ella Henderson"s performance – Cher"s Believe – The X Factor UK 2012 дууг ЭНД дарж үзнэ үү
Э.Анхтуяа