МАХН-ын төв байр цагаан ордны өмнөх талбайд өчигдөр орой МАХН-ынхан гэрэлт зул хөөргөх ёслолыг үйлдлээ. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн н.Бямбасүрэн болон МАХН-ын 108 зуутын дарга нар оролцов. Гэрэлт зулыг тэнгэрт өргөснөөр муу зүйлийг үлдэн хөөж, сайн сайхныг урин дууддаг гэж монголчууд билгэддэг тул шударга, ардчилсан иргэнийхээ эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг төр бий болоосой хэмээн залбирч 108 гэрэлт зулыг тэнгэрт хөөргөсөн нь энэ ажээ.
Г.Дарь