Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Х.Ержан өнөөдрөөс шинэ ажилдаа оржээ. Тэрбээр ажлаа хүлээж авах үеэрээ “Миний бие автын инженер мэргэжилтэй. Нэлээд хэдэн жил тээврийн салбарт ажилласан. Тиймээс салбартаа мэргэшсэн багтай гар нийлэн ажиллах болсондоо баяртай байна. А.Гансүх сайд өмнө нь энэ салбарт дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн. Зам, тээврийн салбарт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхэнтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
Зам, тээврийн дэд сайд Х.Ержан нь Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайваньд төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж.
Зам, тээврийн дэд сайд Х.Ержан нь Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайваньд төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж.
Г.Дарь