
Албаны хүмүүсийн мэдээлснээр олон улсын уулчдын багт Итали, Герман,Испани, Францын уулчдаас бүрдсэн нийт 231 хүн байсан гэнэ. Түүнчлэн Испанийн Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр амиа алдагсдын дотор тус улсын уулчид мөн байсан бөгөөд тэдний цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Гималайн оргилд авирхаар явсан уулчдын багийн гэмтсэн арван хүнийг Катманду хотын эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал ньт маш муу байгаа аж. Намрын улирал эхэлсэнтэй холбоотой Балба болоод тус улсаар дамжин Гималайн оргилыг зоригсдын тоо ихээр нэмэгддэг аж.
Э.Анхтуяа