Иргэний нисэхийн Ерөнхий газрын дэд дарга ажилтнаа зодож танхайрчээ. Хохирогч гомдол гаргасны дагуу ИНЕГ-ын дэд дарга Ж.Чулуунбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар “Өглөөний сонин” өнөөдрийн дугаартаа мэдээлсэн байна.
Уг мэдээлэлд, “ИНЕГ-ын дэд даргаар саяхан томилогдсон Ж.Чулуунбаатар өнгөрсөн долоо хоногт архидан согтуурч байхдаа нэгэн ажилтнаа зочид буудалд дуудан ирүүлжээ. Улмаар хүч хэрэглэн зодож, “Чамайг ална” хэмээн заналхийлсэн байна. Даргадаа зодуулж хүнд гэмтсэн хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна. Ж.Чулуунбаатар өмнө нь авлигын хэргээр шийтгүүлж, жил гаруй хугацаанд “Ганц худаг”-т ял эдэлж байжээ” хэмээсэн байна.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”