
“Америкийг нэн түрүүнд Латин Америкийг дэлхийн хүчирхийллийн лидер болгосон энэ гайны эсрэг олон улсын төвшинд үр дүнтэй тэмцэх цаг ирлээ” хэмээн олон улсын зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх Америк хоорондын хамтын ажиллагааны хүрээлэнгийн зохион байгуулсан бага хурал дээр Кальдерон мэдэгдэв. Латин Америкийн орнуудын ардчилсан хөгжил, ард түмний ирээдүйд зохион байгуулалттай гэмт хэрэг гол занал болж байна гэдэгт Кальдерон итгэлтэй байна. Мексикийн Ерөнхий прокурор Марисела Моралес мэдэгдэхдээ Мексикт ойрын хугацаанд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Америкийн шинэ зохицуулах төвийг бий болгоно гэв. Төвийн гол үүрэг нь тагнуулын албадын боломжийг ашигласан стратегийн ба тактикийн шуурхай мэдээлэл солилцох явдал байх аж.
Латин Америкийн орнууд дахь гэмт хэрэг хүчирхийллийн асуудал нь хүн амын нийтлэг ядуурал ба хар тамхины наймаатай холбоотой. Энэ нь Колумби, Мексик зэрэг орнуудад мэдэгдэхүйц хэмжээнд байгаа. Эдгээр орнуудад хар тамхины нийлүүлэлтийн төлөөх нөлөөний тэмцэлдсэн мөн Засгийн газрын эсрэг байлдаж байгаа хар тамхины мафи маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өмнөд Америкийн хар тамхины мафи мансууруулах бодисыг нутгаар нь дамжуулахаар зүтгэж буй Венесуэлийг ч энд нэрлэж болно.
Латин Америкийн эдгээр орнууд ба Гондураст өнгөрсөн жил гэхэд аллагын төвшин дээд цэгтээ хүрч 100 мянган хүнд 86 аллага ноогдсон тоо бүртгэгджээ.
Ш.МЯГМАР