Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Энэ нь ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооны хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулах аж. Ээлжит бус чуулганы хугацаанд УИХ 2012 оны төсөвт тодотгол хийсэн юм. Тодотгол хийх хүрээнд Төсвийн байнгын хороо нь төсвийн алдагдлыг 5 хувиас хэтрүүлэхгүй байх зарчим барьж ажилласны зэрэгцээ хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохоор болгож, хөрөнгийг суулгасан. Ингэснээр ирэх аравдугаар сарын 15-наас хүүхдийн мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулна гэдгээ Засгийн газраас мэдэгдээд буй. Хэвлэлийн хурал Төрийн ордны “Г” танхимд болно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж