Тэнгэрт ниссэн тоглоом

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Ron Fugelseth нэртэй нэгэн аав хүүгээ баярлуулахын тулд түүний нэгэн хайртай тоглоомыг тэнгэрт аялуулсан байна.

Fugelseth нь хүчилтөрөгч үйлдвэрлэгч компанийн ажилтан ба 4 настай хүүгийнхээ "Stanley" нэртэй галт тэргэн тоглоомыг хүчиртөрөгчтэй бөмбөлгийн тусламжтай тэнгэрт хөөргөжээ.

Тэрээр "Stanley" галт тэргэнд GPS болон HD камертай хамтаар 18 мил өндөрт хөөргөсөн бөгөөд түүний бичлэгийг нь хийж хадгалсан байна.

Энэхүү аав Stanley-ийн хийсэн бичлэгийг After Effects болон Photoshop программын тусламжтайгаар засч youtube-д байрлуулжээ.

Энэхүү бичлэг нь олон үзэгчдэд таалагдсан бөгөөд Fugelseth нь хүүгийнхээ төлөө хийсэн энэ бүхнийхээ төлөө "Жилийн шилдэг аав"-аар шалгарсан байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж