цаг агаарын урьдчилсан мэдээ:
Өнөөдөр баруун болон төвийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав нутгаар 12-17 градус, Говийн нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна . Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи хугацааны эхээр говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.