“Зориг” сангаас “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг гурав дахь удаагаа хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдахын тулд аравдугаар сарын 1-нээс өмнө өргөдлийн маягтыг бөглөж, “Зориг” санд өгөх юм. Энэ хүрээнд уул уурхай, байгаль экологийн чиглэлээр ажилладаг залуус уг хөтөлбөрт хамрагдаж, салбарын гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлоо солилцох боломжтой ажээ. Тодруулбал, нэг хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа гурван цагаар уулзалт, сургалт болох юм байна. Хөтөлбөрт 22-25 насны их, дээд сургууль төгссөн залуус хамрагдах бөгөөд энд дарж өргөдлийг бөглөх боломжтой.
Хөтөлбөрт хамруулахын тулд шалгаруулалтыг дараах байдлаар хийх ажээ.
- Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчид 10 сарын 4, 5-ны хооронд утсаар мэдэгдэнэ.
- Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 10 сарын 6, 7-ны өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 10 сарын 8, 9-ний хооронд өргөдөл гаргагчид мэдэгдэх юм байна.
У.БОЛОР