Түүнчлэн “Эдүгээ хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн өсөлтийн дүнд 2010-2011 онд ядуурал 39.2 хувь байснаа 29.8 хувь болж, 10 хувиар багасч, төр барих дээд байгууллагад өмнөхөөс олон эмэгтэй гишүүд сонгогдсоноор жендерийн асуудалд ахиц гарлаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын ядуурал хэвээр байна. Монгол хүн бүрт сайхан амьдрах боломжийг хэрхэн олгох талаарх асуудал гол байна” гэж үзжээ.
Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бат бөх гэж харж буй ч бүхнийг хамарсан тогтвортой хөгжилд хүрэхийн тулд уул уурхайн эрх зүйн орчныг нухацтай болгох, орлогын удирдлагын ил тод байдлыг хангах, хүн амын эмзэг хэсгийнхэнд үзүүлэх туслалцааг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай тухай онцолж байна.