Хөл хүнд Рафилла загварын тайзнаа алхав

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

Хөл хүнд Рафилла загварын тайзнаа алхав

Италийн хөлбөмбөгч Марио Балотеллийн экс-найз бүсгүй, дэлхийн шилдэг моделиудын нэг Рафилла Фико өчигдөр Миланы хувцас загварын долоо хоногт оролцжээ. Өдгөө 24 настай Рафелла зургаан сартай жирэмсэн ч  загварын тайзнаа усны хувцастай алхсан нь олны анхаарлыг ихээхэн татсан байна. Учир нь тэрбээр ердөө гуравхан сарын дараа амаржих хэдий ч модель галбираа алдаагүй нь загварын ертөнцийн шилдэг, мэргэжлийн модель гэдгээ харууллаа гэсэн магтаалын үгийг харамгүй сонсоод авчээ. Английн нэрт дизайнер Грэй Волл “Рафилла загварын шоун дээр усны хувцас, гоёлын даашинз өмсч, бусад моделиудын хийдгийг бүгдийг нь хийсэн. Би түүнээр маш их бахархаж байна” гэжээ.

Моделиудын хувьд загварын тайзан дээр хөл хүнд алхсан нь маш ховорт тооцогддог аж. Энэ тухайгаа Рафилла “Би хөл хүнд байсан ч энэ миний мэргэжил бас миний дуртай ажлуудын нэг. Хүүхэд маань ч ээжтэйгээ адилхан маш их баяртай байгаа” гэжээ.

Э.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж