ОХУ-аас шинжлэх ухааны хамтарсан төсөлд урьж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

ОХУ-аас шинжлэх ухааны хамтарсан төсөлд урьж байна

“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын суурь судалгааны сан /ОССС/  хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” ёсоор талууд харилцан ашигтайгаар  шинжлэх ухааны салбарт судалгааны ажил хийхээр болжээ. Үүний тулд судалгааны ажлын төслийг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны хэлтэст хүлээн авч эхэлсэн байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 12-ны өдөр хүртэл Оросын тал ОССС-д, Монголын тал Монгол Улсын БШУЯ-д  нэгэн зэрэг ирүүлэх юм.

Судалгааны ажлын төсөлд тавигдах шаардлагын тухайд, оролцогчийн эрхэлж буй ажил, нас, эрдмийн зэрэг, цолоос үл хамааран эрдэмтэн, судлаач хэн бүхэн оролцож болох ажээ. Төслийг нэг хүн удирдан, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ирүүлэх төслөө өөр шалгаруулалтад ашиглаж болохгүй гэнэ. Энэ талаарх онол, дадлагын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл БСШУЯ-ны Шинжлэх ухааны хэлтсээс тодруулж болох юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж