С.Ням-Очир гавьяатын цайллага болно

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир гавьяатын цайллага болно

Лондонгийн олимпийн татамид монгол түмний бахархах учиртай баатруудын нэг байж, монголчуудын медалийн буухиаг эхлүүлсэн жүдоч С.Ням-Очирын Гавьяат тамирчин цолны мялаалга өнөөдөр болох гэж байна. Бөхийн удамтай сайхан гэр бүлийн алдар, амжилтын гэрч болсон түүний амжилтын их найр өнөөдөр “Баянгол” ресторанд болох аж. Их спортод хөл тавьж, жүдо бөхийн “А” үсэг сурсан цагаас эхлэн өнөөдрийн энэ амжилт өөд хөтөлсөн үе үеийн багш, дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд гээд жүдо бөхөөс төрсөн отгон гавьяатын эрхэм нандин, дотны хэн бүхэн нь түүний найранд уригджээ.

Залуу гавьяатдаа аз хийморь, арвин амжилт хүсье.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж