Нийтийн тээврийн оношилгоо явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн оношилгоо явагдаж байна

Нийтийн тээврийн газраас жил бүр нийтийн тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг оношилгоо хийдэг билээ. Энэ жилийн тухайд, намрын үзлэг оношилгоо есдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Үзлэг оношилгоонд нийтйин тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их, дунд, бага оврын автобус, такси багтах аж. Нийслэлийн хэмжээнд нийт 2400 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилдэг байна. Эдгээр тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийг хуучнаар 22 дугаар авто баазад хийж байгаа ажээ. Ингэхдээ гурван төрлөөр үзлэг оношилгоо явуулж байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэлд тавигдах хөдөлгөөний ауюлгүй байдал. Хоёрдугаарт, тухайн тээврийн хэрэгслийн экологид нөлөөлөх байдал. Гуравдугаарт, тээврийн хэрэгслийн дотоод нөхцөл байдалд оношилгоо хийх гэнэ. Ийнхүү тээврийн хэрэгслийн оношилгоонд тэнцэхгүй бол зорчигч тээврийн үйлчилгээнд гаргахыг хориглох гэнэ. Тэнцээгүй тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл гэмтлийг бүрэн засч, дахин оношилгоонд оруулж, тэнцвэл үйлчилгээнд гарах боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж