Япон Хятадаас хохирлын мөнгө нэхэмжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

Япон Хятадаас хохирлын мөнгө нэхэмжилнэ

Хятад болон Япон орнуудын авахаар улайран тэмцэж буй  Дяоюйдао (Японоор Сенкаку) арлын маргаанаас болж, өнгөрсөн долоо хоногт Хятадын 50 гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ. Үүнээс болж Хятад дахь Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч  Панасоник, Тоёото зэрэг компанийн үйлдвэрүүд Хятадын үндсэрхэг үзэлтнүүдийн халдлагад өртөж, үйлдвэрүүдээ хаахад хүрчээ. Мөн тус арлыг япончууд худалдан авсан тухай мэдээ цацагдсан даруйд хятадууд уурсан гудамжинд гарч, эсэргүүцэн жагссан юм. 

Эсэргүүцлийн хөдөлгөөн Хятадын олон хотод дэгдэж, уурлаж бухимдсан  хүмүүс Японы төрийн далбаа, япон машинуудыг шатаан, түймэрджээ. Жагсагчдаас болж, Хятад дахь “Канон”-ы үйлдвэр мөн үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Түүгээр ч зогсохгүй эсэргүүцэгчид Хятад улс дахь Японы томоохон ресторан дэлгүүрүүд рүү халдсан байна. Мөн өнгөрөгч мягмар гаригт эсэргүүцэгчид Японы Элчин сайдын машин руу халдсан бөгөөд уг үйл явдлыг Хятадын уран бүтээлч Ai Weiwei бичин авч “YouTube” сайтад тавьсан байна. Харин үүний дараа Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура Япон улс Хятад улсаас тус улсын иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж үүссэн хохиролын нөхөн төлбөрийг нэхэмжилэх тухай мэдэгджээ. Осаму Фузимура  “Япон улс Хятадын иргэдийн дайралтанд өртсөн элчин сайдын яам болон консулын газрынхаа хохиролын нөхөн төлбөрийг Хятад улсаас нэхэмжилнэ. Мөн Хятадын иргэдийн дайралтаас болж учирсан Японы ямарч хохиролыг Хятад улс улсынхаа хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр Японы Ерөнхий сайд онцгой төлөөлөгч илгээж хоёр орны хоорондох диломат харилцаанд сэв суулгаад буй арлын маргааныг авч хэлэлцэхээр төлөвлөж буй тухай яриандаа дурьджээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж