Цагаан сарын шинийн 3-наас улирлын томуугийн дэгдэлт эрс нэмэгдэж, дүүргүүдийн эмнэлгүүдийн ачаалал ч тэр хэмжээгээр ихэссэн. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хамгийн их ачаалалтай байгаа гэж мэдээлсний дагуу Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорив. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үүдэнд цээж нь оволцон амьсгаадаж, ханиалгах бяцхан хүүхдүүдээ тэвэрсэн ээж аавууд зөндөө байлаа. Хүүхдийн эмч нь “Би ирсэн хүүхэд болгоныг эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа. Аль болохоор гэрээр эмчилгээг хийхийг чухалчилж байна” гэж байлаа.
Баянзүрх дүүргийн эмнэлгийн хаалгаар дөнгөж, оронгуут хүүхдийн дуу цангинаж угтлаа. Тус эмнэлгийн ерөнхий эмч Н.Жанцан “Манай эмнэлэг 250 ортой. Өнөөдрийн байдлаар 500 гаруй өвчтөнтэй байна. Эдгээрийн 400 гаруй нь хүүхэд. Хүүхдийн орны ачаалал дөрөв дахин нэмэгдсэн, харин насанд хүрэгчдийн хувьд гайгүй байна. Эмнэлгийнхээ нэг талыг бүтэн суллаад хүүхэд авч байгаа. Сэхээнд 0-1 хүртэлх насны 10 хүүхэд хэвтэж байна. Уг нь хүүхдийн амьсгалын таван аппарат байдаг. Хамгийн хүнд гэснээ л оруулж байна. Өчигдөр өглөө 9.00 цагаас эхлээд Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэгт 10, 12, 17, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийг хүлээн авч эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай эмнэлгээс өвчтөн шилжүүлэх тухай шийдвэр ирээгүй” гэж тайлбарласан. “Энэ хугацаанд өвчтөн хүлээн авах бэлэн байдлаа хангаж, манай өвчтөнүүдэд зориулан дотрын, мэдрэлийн гээд аль бололцоотой тасагтаа 35 ор бэлтгэсэн. Хэдийгээр Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэр ирээгүй байгаа ч нөхцөл байдал хүндхэн байгаа тул бид өвчтөнг авч эхлэе гэсэн. Энэ дагуу есөн өвчтөнг шилжүүлээд байгаа, үлдсэн оронд нь гаднаас шууд ирэх өвчтөнг авахаар болсон” гэж байлаа.
Тус эмнэлгээс өдөртөө 90-100 орчим хүүхэд, насанд хүрэгчид эдгээд гарч байгаа ч шөнөдөө түргэнээр дахин 100 гаруй хүүхэд ирдэг тул ачаалал нь буурахгүй байгаа юм байна. 0-1 насны хүүхдүүдийг тасагт, арай томхоныг нь коридорт, насанд хүрэгчдийн заримыг хурлын заалны шалан дээр гудас дэвсэн хэвтүүлжээ. Харин тасагт нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтэж байв. Олон хүн байгаагаас өрөөнд бүгчимхэн байвч, салхивчаа нээвэл хөлстэй хүүхэд салхи цохино гэж болгоомжилж буй тул цонхнууд нь хөлрөн чийгтжээ. Хүүхдээ сахиж байгаа ээж, аав нар “Эмчилгээ, сувилгаа сайн байна. Гэхдээ эмч, сувилагч хүрэлцэхгүй, цагийн тариа л их оройтож байна” гэж байлаа.
Тус эмнэлэгт хүүхдийн найман эмч, 16 сувилагч, эрчимт эмчилгээний дөрвөн сувилагч ажилладаг бөгөөд ЭНЭШТөвд Хүүхдийн нарийн мэргэжил дээшлүүлэхээр сурч байгаа дөрвөн эмч, мөн тэдэнд туслуулахаар ЭМШУИС -иас төгсөх ангийн 12 оюутныг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа юм байна. Ерөнхий эмч Н.Жанцан “Ханиадны дэгдэлтэд цагаан сараар айл хэсдэг, уламжлалт баяр нөлөөлсөн . Хэдий уламжлалт баяр гэдэг ч “Малчдын цагаан сар” гэдэг дээ. Малчдын баяр гэсэн мөртлөө нэг ч малгүй нийслэлчүүд ингэж өргөн дэлгэр тэмдэглэх шаардлага байгаа ч юм уу гэж бодох юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон эмнэлгүүд Цагааан сараас өмнө “Томуугийн дэгдэлт нэмэгдэх хандлага байна шүү” гэж ард иргэдэд анхааруулж, сурталчилгаа, зөвлөгөөг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлж байсан. Гэтэл ард иргэд энэ мэдээлийг тоогоогүйгээс өнөөдөр ийм асуудал үүсээд байна. Гэхдээ бид тодорхой хугацааны дараа энэ ачаалыг даван гарна. Харин энэ хугацаанд эмч, сувилагч нараа өвтгөхгүй байх талаар л анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна” гэж байлаа. Мөн тэрбээр “Цагаан сарын дараа дүүргүүдийн эмнэлэгт архины хордлого тайлах нэг ажил нэмэгддэг. Нэг бодлын өөрөө өөрийгөө хордуулж байгаа хүмүүст эмчилгээ хийх шаардлага байгаа ч юм уу гэж боддог. Тэр хүний аманд хүчээр архи цутгаагүй, яагаад өөртөө анхаарал тавьж, хэмжээндээ таарууулаад ууж болдоггүй юм бэ? Тэднийг хүлээн авч, эмчилгээ хийхээс өөр арга байхгүй. Гэхдээ хүүхэд бужигнаж, амьсгалах агаараар хомс байхад, архины эхүүн үнэр, сэнгэнүүлээд л байж байна. Уг нь эрүүлжүүлэх байрнуудад эмч, яаралтай тусламжийн арга хэмжээ авдаг албатай. Гэвч тэдгээр байрнуудад хүний амь настай холбоотой асуудал үүссэнээс хойш согтуу л хүн бол эмнэлэгт хүлээлгэн өгөх сонирхол ихтэй болсон. Өчигдөр л гэхэд хөл дээрээ зогсох ч чадваргүй гурван согтуу хүнийг цагдаа нар авчирсан нь ачаалал давхар нэмж байна” гэв.
Жил бүрийн XI дүгээр сараас IV дүгээр сарын хооронд томуугийн дэгдэлт ихэсдэг ч энэ жил эрс ихэссэн байна. Бага насны хүүхэд голчлон өртөж байгаа нь тэдний дархлаа сул байдгаас болдог гэнэ. Дээр нь хотын хүүхдүүд хавартаа шороо “идэж”, өвөлдөө утаагаар амьсгалсаар дархлаа нь суларч байгаа тул ядахдаа дүүрэг болгонд эс юм гэхэд нийслэл хотдоо хүүхдийн ганцхан эмнэлэг барихад эрх мэдэлтэй эрхмүүдийн сэтгэл дутаж байна гэхэд болно. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүд нэг тэрбумаа хандивлавал нэг их толгой өвтгөөд байх асуудал биш шүү.

П.Нарандэлгэр