“A-Sound” хамтлагийн түүхийг эргэн сөхье. Тус хамтлаг 2006 оны наймдугаар сард байгуулагдсан. Монголын “Radiohead”, “Keane” хэмээн сонсогчид нь өргөмжилсөн альтернатив рок, “Piano rock” урсгалаар тоглодог. "A sound" гэдэг нэрнийх нь утга нь А /эй/ буюу "жинхэнэ сайн аялгуу" гэсэн утгатай. "Hi-Fi Label"-ээс гарсан анхны хамтлаг болох “Лемонс”-ын дараа гарч ирсэн хоёр дахь хамтлаг. Жинхэнэ мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн тус хамтлаг нь дараах гишүүдтэй байжээ. Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх. Тэрбээр долоон настайгаасаа эхлэн хаан хуур тоглож эхэлсэн. Хөгжим, бүжгийн коллеж, залгуулаад ОХУ-д Консерватурыг мэргэжлийн төгөлдөр хуурчаар төгссөн. Сонгодог болон жааз хөгжимд дуртай. Тус хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэн. Эмч мэргэжилтэй 2007 онд ЭМШУИС-ийг төгссөн. Англи, орос, герман хэлтэй. Сонсогчид нь “Radiohead”-ын "Thom Yorke" болон Симбагийн "Сорвит" гэх зэргээр хочилж ярьдаг. Олон охид бүсгүйчүүд хайрыг булааж байгаа даруухан дуучин залуу. Тэрээр өмнө нь “1060” хамтлагт дуулдаг байжээ.
Хамтлагийн соло гитарчин Ц.Алтангэрэл Хилийн цэргийн дээд сургуулийн хөгжмийн ангийг төгссөн. Өмнө "Чингис хаан" хамтлагт тоглодог байсан. Бас л их олон жил гитар дарж байгаа гэсэн. Найзууд нь Атка гэж дууддаг.Басс гитарчин Д.Мөнхболд харин Тэмүүлэнтэй хамт “1060” хамтлагт тоглож байсан. Олон жил гитар тоглосон. Нөгөө алдартай анхны сүпер мега хит болох "Шал дэмий"-г энэ залуу зохиосон. Үүн дээр Пүүжээгийн төгөлдөр хуур орж ирснээр “Шал дэмий” дуу жинхэнэ “Brilliant” дуу болсон доо. Бөмбөрчин Ю.Батпүрэв
Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн бөмбөрчнөөр төгссөн. Олон жил бөмбөр тоглож байгаа. Өмнө нь “1060”, “Вlack&white” хамтлагт тоглож байсан.
“A-Sound” хамтлагийнхан “Playtime 2007”, “Hi Fi radio 3 years anniversary”, “Keane night – 2008”-т толгож байсан ба анх дарвөн жилийн өмнө анхны цомгоороо нэрлэсэн “Release” тоглолтоо фенүүдээ хүргэсэн гээд тэдний түүх үргэлжилсээр өнөөдөр бие даасан хоёр дахь “Зуун наст” тоглолтоор нь баяжлаа.
“A-Sound” хамтлагийн залуусыг энгийн үед харахад буурьтай, дөлгөөхөн, уйтгартай ч гэмээр залуус. Гэхдээ тэд тайзнаа тэс өөр дүр төрх гарган, хэдэнтээ хувирч, гал шиг асч, ус шиг дөлгөөнхөн болж чаддаг чадалтай залуус. Хамтлагийн ахлагч Тэмүүлэнтэй хаа нэгтэй тааран сонин дуулах санаатай түүнийг “хоргооход” ёстой л цөөн үгээр хариулна. Тэд чамирхал, нэр хүндийн араас хөл алдан гүйдэггүй, оддын өвчлөл хэнд ч байхгүй гэхэд болно. Харин хийсэн дуу бүр нь тэднийг бусдад таниулан гялалзуулдаг.
“…Шар үстэй царайлаг охин байсан
Шал дэмий бүтэн жил хүлээсэн
Анх эхлээд тэр намайг гуйсан
Арван сар тэгээд хамт байсан…” гээд л тэдний хит эгшиглэнэ. “A-Sound” хамтлагийнханд ганц л зүйл сонин байдаг гэнэ. Тэр бол хөгжим. Тэд бэлтгэлийн өрөөндөө бүхий л өдрийг өнгөрүүлж, зүрх сэтгэлээсээ гарах хөг хэмнэлийг амилуулж суух дуртай аж. Тиймдээ ч тэд
“Миний радио надтай дуугарахаа больсон
Харин би түүнд итгэж чадахгүй гайхсан
Гурав хоносон дөрөв хоносон би хүлээсэн
Харин тэр надад юу ч хэлэхгүй хэвээрээ
Тэр эвдэрсэн бол яана би итгэхгүй байна чамд
Дуулахгүй байна чи дуугарахгүй бол би яана…” хэмээн хөнгөн цоглог хэмнэлээс эхлээд залуусыг хүчтэй хөгжмөөр ч доргион бүжгийн талбарт урин дуудна.
Энэ л үдэш тэд үзэгчдийг байлдан дагуулж, уяраан, хөглөж, “Зуун наст” цомгийн бүх дуугаа эгшиглүүлсэн.
“…Өдөр бүхэн хүний дурсамж
Удаан хүлээх миний гудамж
Хэзээ чи над руу харах уу
Хэлэх өдрийн нар чинь ирэв үү..” гэсээр “Хаа байна” дуу уянгаллаа. Тэдний фенүүд, үзэгчид тайзнаа тийш тэмүүлэн бүчиж, бүжиглэн дуу бүрийг нь даган дуулан алгаа хорстол ташин тэднийг магтана.
Тэд хайрт гэргий нартаа зориулан энэ л тайзнаа бидний эртний танил Н.Очирбатын үг, Ж.Шараагийн ая “Чин зүрхний хайр” дууг дуулсан нь тэнд ирсэн хүн бүрийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн шүү.
“…Онгон талын сарнай шиг ариун танхил гэргий минь
Оюун бодлын хэлхээ чинь нулимс унаган мэлмэрнэ
Цагил мєнгєн утас шиг уян хатан аалинд чинь
Цангинах дууны эгшиг шиг уран увдис нууцарна…”
“Lullaby”, “Гитарын минь уйлах дуу”,” Нуугдах салхи”, “Sometimes i get” гээд л, цаашаа “Shine On”, “Шал дэмий”, “Forever”, “Crying” гээд танил аялгуу эгшиглэсэн юм. Тэдний ийм л сайхан дуунуутай цуг байхад цаг хуагцаа гэрлийн хурдаар өнгөрөх шиг болсон. “Зуун наст”-ыг амтлах гайхалтай байлаа…
"A-Sound” хамтлагын “Зуун наст” тоглолт-ын зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү