![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/8/7dd35bc2fab6897d/5c445736f3309882original.jpg)
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд долоон бөх өрсөлдсөнөөс О.Бурмаа эхний тойрогт Казахстаны бөх Элмира Сыздыковаг 1:0, 1:0 оноогоор ялсан ч удаахь барилдаанд Шведийн тамирчин Анна Женни Фрэнссонд 0:3, 1:0, 0:1 харьцаатай гурван ялагджээ. Ингээд дагах барилдаанд Азербайжаны бөх Наталья Паламарчукийг 1:0, 4:0-ээр ялж, хүрэл медалийн тавцанд гарсан байна. Түүний жинд Шведийн бөх түрүүлж, алтан медаль хүртсэн бол Украйны тамирчин Катерина Бурмистрова мөнгө, Польшийн Агнешка Вьезчек хүрэл медаль хүртжээ.
О.Бурмаа өмнө нь 2008 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
С.ЦЭЛМЭГ