Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Зуны олимпийн алт,
мөнгөн медальт Н.Түвшинбаярын мялаалгын угаалга Булган аймгийн Сайхан
суманд нутаг “Өрмийн цагаан нуур” хэмээх газар өргөн дэлгэр болж
өнгөрсөн байна. Наадмын үйл ажиллагааны нээлтэд Олимпийн хошой медальт
Н.Түвшинбаяр нэгэн дэвжээний найзууд болох Монгол улсын заан М.Өсөхбаяр,
начин Энхбат хоёрын хамтаар төрийн далбаа, олимпийн далбаатай төв
цэнгэлдэхэд морьтой орж ирснээр наадмын үйл ажиллагааг ёслол төгөлдөр
эхэлсэн байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочноор нутаг
орны удирдлагууд болон Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч,
Монгол улсын аварга О.Балжинням, Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат
багш, дасгалжуулагч Насантогтох, Олимпийн аваргын анхны багш шинэхэн
гавьяат Эрдэнэ-Очир, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Олимпийн хүрэл
медальт Ням-Очир, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, гавьяат тамирчин
Эрдэнэт-Од, Монгол улсын аварга С.Мөнхбат, гарьд И.Доржсамбуу гээд олон
зочид төлөөлөгчид оролцсон байна. Тэгвэл Булган аймгийнхан олимпийн хос
медальт аваргадаа мялаалга өргөх “Аварга” хүндэтгэлийн наадмаа өргөн
дэлгэр зохион Н.Түвшинбаяр аваргадаа 1000 цагаан хонь 30 сая төгрөгийн
хамт бэлэглэсэн аж. Түүнээс хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн
Улаабаатар хот дахь нутгийн зөвлөл 2013 оны шинэхэн “Ланд 200” маркийн
машинаар мялаажээ. Мөн наадмын үеэр Булган нутгийн Булганхангайн хүчтэн
дэвжээнийхэн мөнгөн хэрэглэлтэй эмээл ташуур бэлэглэсэн байна. Энэхүү их
баяр наадамд 128 бөх барилдаж наадамчин олноо баясгасан билээ. 128
бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир 50 сая төгрөгөөр ивээн
тэтгэж түрүү бөхийг 8 сая төгрөгөөр байлсан байна.

Эх сурвалж: "GRANDNEWS" сэтгүүл