Нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг нэг дороос, шинэ, эрүүл хүнсээр хангах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ удаад “Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний хооронд болох бөгөөд үүнд оролцох компанийн бүртгэл дууссан юм. Арга хэмжээнд Франц улсаас өндөр ач холбогдол өгч буй талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна. Тодруулбал, тус улсын хүнсний салбар дахь дөрвөн мэргэжлийн холбоо, дөрвөн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох ажээ. Тиймээс Франц улсын туршлага, технологиос судлах, зөвлөмж авч тусгайлан уулзах хүсэлтэй аж ахуй нэгж Францын Элчин сайдын яамны 324519 холбогдох болон арга хэмжээний үеэр уулзах боломжтой юм байна.
У.БОЛОР