Хүүхдийн мөнгийг олгохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг олгохоор боллоо

Засгийн
газрын өнөөдрийн хуралдаанаас Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан тухай ЗГ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012
оны 10 дугаар сарын 1-нээс  тооцон, хүүхдийн мөнгө олгож эхлэх тухай
Засгийн газрын тогтоол гаргаж,  энэ  ажлыг зохион байгуулахыг Хүн амын
хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ даалгасан байна. Хүүхдийн мөнгөнд
шаардагдах  хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох
ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх,
сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд
зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж 
ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгав. Түүнчлэн иргэдэд хүүхдийн мөнгө олгох
арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд зөвшөөрсөн байна.

Үндэсний
статистикийн хорооны 2011 оны тайлангаар бол Монгол Улсад 0-18 хүртэлх насны
967.9 мянган хүүхэд байдаг аж. Тиймээс эдгээр хүүхдэд сар бүр 20000
төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ.
Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд
олгохоор журмын нөхцөлд тусгасан бөгөөд мөн гэрээт банкнаас шууд
авахаар  зохицуулалт хийсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж