Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэлээд хэдэн асуудал хэлэлцсэний дотор дэд сайдуудыг томилсон асуудал болон зарим томилгоо анхаарал татаж байна. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаас сүүлийн үед зөвшөөрөлгүй орон сууцны барилга гэх мэт олон асуудалд хариуцлагагүй хандсан шүүмжлэлд өртөөд буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 
дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга  Д.Гүнбазарыг мөн өнөөдрийн хуралдаанаас томилжээ.

Түүнчлэн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх
газрын даргын Д.Мөрөн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн
дарга Н.Түмэндэмбэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж,
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдоржийг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн
дарга Н.Түмэндэмбэрэлийн оронд Ж.Хатанбаатарыг төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус
томилоод байна.

Харин бусад томилгооны тухайд,

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн
    халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар Д.Баярсайханыг,
  • Мэдээлэл,
    шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргын түр орлон
    гүйцэтгэгчээр  Ц.Жадамбааг,
  • Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын түр
    орлон гүйцэтгэгчээр И.Нарантуяаг,
  • Цөмийн энергийн газрын даргаар Тэгшбаярыг,
  • Газрын
    харилцаа, зураг зүйн газрын даргаар А.Хүрэлшагайг тус тус томилсон байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж