Харумафүжи ёкозуна цолны болзол биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Харумафүжи ёкозуна цолны болзол биелүүлэв

Японы мэргэжлийн сумо бөхөд 70 дахь ёкозуна төрөх боломжтой боллоо. Есдүгээр сарын аки башёд амжилттай барилдаж, түрүүлэхгүй ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөж, 14 ба түүнээс дээш даваа авбал ёкозуна цол хүртээх боломжтой гэсэн Ёкозунагийн зөвлөлийн болзлыг озэки Харумафүжи биелүүллээ. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилт үзүүлж буй озэки өнөөдөр озэки Какурюү М.Анандтай учраа тааран барилдаж, ёрикири мэхээр давснаар башёгийн 14 дэх даваагаа авсан юм. Озэки Харумафүжи ийнхүү дараалан 30 давсан амжилттай болж байна. Тэрбээр маргааш буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай хүч үзнэ. Башёгийн түрүү бөхөөр тодорвол маргаангүйгээр ёкозуна цол хүртэнэ, эс бөгөөс башё өндөрлөсний дараа Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөл хуралдаж, озэки Харумафүжид ёкозуна цол хүртээх эсэх тухай хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд өнөөдөр озэки Кисэносатог давснаар 13 дахь даваагаа авсан.

Аки башёд макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочдын тухайд Шотэнро Д.Нямсүрэн Аранд ёрикири мэхээр дийлдэж, есөн унаатай болсон бол Токитэнкү А.Хүчитбаатар ошидаши мэхээр Ёшиказэд ялагдсанаар мөн таван даваа, есөн унаатай болов. Мөн өнөөдрийн барилдаанд Кёкүтэнхо Н.Цэвэгням Ваканосатод, харин Асасэкирюү Б.Дашням Кимураямад тус тус өвдөг шороодлоо.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж