“Хоёр ертөнцийн буудал” драмын тайзнаа үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

“Хоёр ертөнцийн буудал” драмын тайзнаа үргэлжилнэ

“ТВ Коктейль” хамтлагийнхан үзэгчдэд зориулан “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг арав хоног толилуулан энэ сарын 18-нд хаалтын тоглолтоо хийсэн юм. Гэсэн ч сонгодог жүжгийг үгүйлж байсан үзэгчдэд энэ нь чамлалттай байлаа. Жүжгийн хаалтын тоглолтын үеэр тасалбар шагийн үнэд хүрч, тасалбар олоогүй үзэгчид “Сонгодог жүжгийг дахиулъя” хэмээн тэдэнд санал тавьсан юм.  Тэгвэл өнөөдөрөөс эхлэн  “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжиг бууриа сэлгэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа долоо хоног дахин тоглохоор болсон баяртай мэдээг дуулгая. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд 1950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой ба УДЭТ-ын кассаар борлуулж байна. Долоо хоног тайзнаа дахин амилах сонгодог жүжгээ амжаад үзээрэй.

Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажилласан юм. Тэрбээр “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг, Навчаа,  тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглох юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж