Ким Ёнг Сүк нэртэй 43335 эмэгтэй бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Ким Ёнг Сүк нэртэй 43335 эмэгтэй бүртгэгджээ

БНСУ нь нийт 42 сая 660 мянган хүн амтай. Тэдний дунд Ким Ёнг Сүк нэртэй 43335 эмэгтэй бүртгэгдсэн байна. Харин Ким Жонг Сүк нэр  39663 , Ким Жонг Хи нэр 37419 удаа  бүртгэгдэж тус улсад дээрх нэрнүүд хамгийн их хэрэглэгддэгийг харуулжээ.

Тус улсын нийт иргэдийн дөнгөж 1.28 хувь нь л тус улсад бүртгэгдсэн цорын ганц нэрний эзэд ажээ. Мөн бүх хүн амын дотор Ким овогтон 21.54 хувь,  И овогтон 14.79 хувь , Пак овогтон 8.43 хувийг тус тус эзэлдэг байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж