Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт амжилттай явагдаж дуусчээ. Шалгалтанд нийслэлийн нутгийн захиргааны 10 байгууллагаас нийт 43 ажлын байр зарлагдаад байсан юм. Эдгээр ажлын байрны сул орон тоон дээр өрсөлдөж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр нийт 715 хүн бүртгүүлсэнээс 285 иргэн шалгалтанд тэнцжээ. Шалгалтандаа тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан иргэн тухайн өрсөлдсөн албан тушаалдаа томилогддог бол үлдсэн иргэд нөөцөнд бүртгэгддэг. Дашрамд дуулгахад, төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссоос мэргэшлийн шалгалтыг 2009 онд 7 удаа, 2010 онд 21 удаа, 2011 онд 22 удаа, 2012 онд зургадугаар сарын байдлаар 16 удаа зохион байгуулжээ.
Д.ЖАРГАЛ