Fitbit шинэ алхалт хэмжигч гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Fitbit шинэ алхалт хэмжигч гаргалаа

Техник технилоги хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүмүүсийн хувьд алхах гэдэг хамгийн хялбар бөгөөд  үр дүнтэй болж байгаа билээ. Мөн өнөө үед хүмүүсийн дунд ажил болон сургууль руугаа алхаж явах нь ихсээд байгаа ба үүнийг даган олон алхалт хэмжигч төхөөрөмжүүд бүтээгдэж байна. Сонирхолтой бүтээгдэхүүнүүд бүтээдэгээрээ алдартай Fitbit компани цоо шинэ алхаа хэмжигчээ танилцууллаа.

"Fitbit Zip" нэртэй энэхүү алхаа хэмжигч нь маш авсаархан бөгөөд гоёмсог дизайнтай аж. Энэхүү алхаа хэмжигчийг тэлээндээ эсвэл эмэгтэйчүүл хөхний даруулганыхаа голд нь зүүж хэрэглэх боломжтой. Мөн энэхүү алхаа хэмжигч нь bluetooth-тэй учир компютер, ухаалаг гар утастай холбогдон ажиллах боломжтой.

Энэхүү алхаа хэмжигчийг дүүрэн цэнэглэсэн үед 4-өөс 6 сар цэнэгээ барих чадвартай юм.

Одоогоор Fitbit Zip нь 59.95 доллараар худалдаалагдаж байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж