Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчдийн нэгдсэн сургалтыг энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Хорих анги дахь сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйчдийн санал хүсэлтийг харгалзан, “Хорих байгууллагын сэтгэлзүйн ажлын зорилго, хэрэгцээ шаардлага, дэмжлэг туслалцаа”, “Хорих байгууллага дахь сэтгэл зүйн судалгааны арга зүй, сан бүрдүүлэлт”, “Хоригдогсдын гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээг зохион байгуулах”, “Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн онцлог, ангилал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйлчилгээний стандарт” зэрэг сэдвийн хүрээнд лекц семинар, дадлагын ажил хэлбэрээр сургалтыг явуулсан байна.
Д.ЖАРГАЛ