2012 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, 24-нд ихэнх нутгаар, 25,26-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 23-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, 24-25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.