Кейтийн зураг дэлхийгээр нэг таржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Кейтийн зураг дэлхийгээр нэг таржээ

Их Британийн хунтайж Уильямын эхнэр Кэйт Миддлтоны нүцгэн зураг дахин өөр орнуудад сенсаац дэгдээжээ. Их Британийн ирээдүйн хатан хааны суудалд хамгийн ойрхон залуу язгууртан бүсгүйн шуугиан тариад буй нүцгэн зургийг Шведийн нэгэн шар сэтгүүл нийтэлснээс нэг хоногийн дараа Данийн “Se och Hoer” хэмээх  шар сэтгүүл дээр гарчээ. Францын “Closer” сэтгүүл анх нүцгэн зурагнуудыг зөвшөөрөлгүй нийтэлснээс хойш ийнхүү тав дахь удаагаа сэтгүүлд гарч буй нь энэ юм. Швед, Данийн сэтгүүлд нийтлэгдсэн зургууд “Closer”-т гарсан зурагнууд аж. Данийн “Se och Hoer” сэтгүүлийн эрхлэгч Ким Хеннингсен “Энэ бол дээд зиндааныханы ховор зурагууд. Манайх Данийн хамгийн алдартай шар сэтгүүл. Тиймээс эдгээр зургийг нийтлэх нь бидний ажил. Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн шүүхдэхээс бид айхгүй” хэмээн мэдэгджээ. Их Британийн хатан хааны гэр бүлээс Францын шүүхэд гаргасан гомдлын дагуу шүүх “Closer” сэтгүүлд 2,000 еврогийн торгууль ноогдуулсан бөгөөд зурагнуудын эх файлыг 24 цагийн дотор өгөхгүй бол хоног тутамд 10,000 еврогийн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж