“Хурд”-ын Д.Отгонбаяр тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

“Хурд”-ын Д.Отгонбаяр тоглолт хийнэ

“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр тун удахгүй “Чи минь байгаа болохоор” бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Ирэх аравдугаар сарын 12, 13-нд “UB Palace”-ыг түүний зохиосон хитүүд эзэгнэх нь ээ.

“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын анхны бүтээл ямар дуу байсныг тэр бүр хүн мэдэхгүй болов уу. Түүний анхны бүтээл бол 1991 онд зохиож% бидэнд “Чоно” хамтлагийн дуулснаар танил болсон  “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” дуу юм. Хэдийгээр энэ дуу нэлээд хожуу  сонсогчдын хүртээл болсон ч залуусын дунд хит болж чадсан юм.

Д.Отгонбаярыг гитаргүйгээр, тэр тусмаа “Хурд” хамтлаггүй төсөөлөхийн аргагүй. 20 жил “Хурд” хамтлагт уран бүтээл хийхдээ “Чимээгүй ирэх дурлал”, “Нулимсаа тэвчье”, “Миний найз миний дайсан”, “Чи минь байгаа болохоор” зэрэг маш олон хит дууг тэр бүтээжээ. “Номин талст” хамтлагийн “Зүүдэнд ирэх жаргал”, дуучин Сэрчмаагийн “Хаа ч цуг” зэрэг олон хит дуу ч түүний бүтээл. Гитарчин Д.Отгонбаярын тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийх юм байна. Гурван хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт зууны манлай дуучин Сараа, Ариунаа, Сэрчмаа, Наран, Алтаа, дуучин Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбаа гээд рок, попын шилдгүүд чуулах бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд, харин төгсгөл хэсэгт нь “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж