Харумафүжи 13 даваатай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Харумафүжи 13 даваатай боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Кисэносатог ёрикири мэхээр давснаар 13 дахь даваагаа авлаа. Тэрбээр ийнхүү Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөлийн 13 ба түүнээс дээш даваа авбал ёкозуна цол хүртээх тухай болзлыг биелүүлж байгаа юм. Гэхдээ башёгийн явцад Котоошю, Баруто, Котошогикү нарын озэки цолтнууд гэмтлийн улмаас башёг орхисон тул өрсөлдөөн суларсан гэх шалтгаанаар ёкозуна цол хүртээх болзлыг 14 даваа болгон ахиулсан билээ. Харумафүжи Д.Бямбадорж маргааш буюу башёгийн 14 дэх өдрийн барилдаанд озэки Какурюү М.Анандтай барилдана. Харин сүүлийн өдөр их аварга Хакухотой барилдах учиртай юм.

Өнөөдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал озэки Какурюү М.Анандтай учраа тааран барилдаж, ошидаши мэхээр өрсөлдөгчөө ялснаар 12 даваа, нэг унаатай болоод байна. Озэки Какурюүгийн хувьд 10 даваа, гурван унаатай болж байгаа юм. Макүүчи зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочдын тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням сэкиваки Мёогирюүд ёрикири мэхээр ялагдсанаар гурван унаатай болсон бол Шотэнро Д.Нямсүрэн окуридаши мэхээр Тоёоношимад дийлдэж, таван даваа, найман унаатай болж, 50-иас дээш хувийн амжилт үзүүлэх боломжгүй болсон. Башёгийн 13 дахь өдрийн барилдаанд хоорондоо учраа таарч барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирюү Б.Дашням нарын барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн 13-т эрэмбэлэгдсэн Асасэкирюү давжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж