
Монгол” компани 2010 оноос ХБНГУ-ын “Thyssen Krupp Bilstein Tuning
GmbH” компанийн автомашины амортизатор болон пүрш, дагалдах сэлбэгийг
албан ёсоор Монголын зах зээлд борлуулах эрх авч, ажиллаж эхэлжээ.
Тэгвэл энэ удаа тус компани Монголын авто инженер, текникийн ажилтнуудад
нээлттэй мэргэжлийн сургалт, мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэсэн
байна. Өчигдөр “Континентал” зочид буудалд болсон уг сургалтыг
“Билштайн” компанийн дэд захирал Волкер Вегерхоф, Азийн салбарыг
хариуцсан захирал Мартин Хайер нар гардан явуулснаараа онцлог юм.
Сургалтад
“Моннис моторс”, “Делта моторс”, “Таван богд моторс”, “Авто плаза-2”,
“Автолинк”, “Бодь автомотив”, “Авто плаза Flying car”, “Алтайн хүдэр”,
“IT”, “Bummer” компаниуд болон төр засгийн газрын авто баазын
мэргэжилтнүүд оролцлоо. Сүүлийн үеийн амортизатор, пүршний дэвшилтэт
хөгжил, технологи, стандарт угсралтын талаарх нарийн мэргэжлийн энэхүү
сургалт хамрагсадын зүгээс өндөр үнэлгээ авчээ.
Б.ЭНХ

