Хилтон ижил хүйстнүүдийг доромжилжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Хилтон ижил хүйстнүүдийг доромжилжээ

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоныг гэй эрчүүдийг үзэн яддаг хэмээн Radaronline мэдээлжээ. Учир нь өдгөө 31 настай Парис “Ихэнхи гэй эрчүүд оюун ухааны хомсдолтой байдаг” хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байна. Тэр энэ сарын 7-нд болсон Нью-Йоркийн хувцас загварын долоо хоногт оролцох үеэрээ дээрх яриаг өгчээ. Дараа нь түүнийг ижил хүйстнүүдийг гутаан доромжиллоо гэсэн шуугиан дэгдэж амжсан юм. Парис Хилтоны ижил хүйстнүүдийг доромжилсон өнгө аястай яриаг сонссон зарим одууд “Хилтоноос ичиж байна” гэсэн  үгийг өөрийнх нь Twitter хуудаст үлдээжээ. Харин Парис Хилтон дээрх яриаг эрс няцаасан мэдэгдэл хийсэн ч цуурхлыг намжааж чадаагүй гэнэ.
  

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж