
АНУ-ын шүүх шингэн кристал дэлгэц /LCD/ үйлдвэрлэгч Тайванийн хамгийн том үйлдвэр болох “AU Optronics”-ыг үнэ хөөрөгдсөн хэргээр 500 сая ам.долларын торгууль төлөх шийтгэлийг өнөөдөр оногдуулжээ. Тус компанийг “LCD” үйлдвэрлэгч бусад компаниудтай үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хэмээн Америкийн шүүх үзэж байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх торгууль нь бүтээгдэхүүнийхээ үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн хэрэгт ногдуулж байгаа хамгийн өндөр торгууль юм байна. Түүнчлэн Америкийн шүүхээс өнгөрсөн оны байдлаар “LCD” үйлдвэрлэгч долоон компанид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хэргээр нийт 550 сая ам.доллараар торгосон байна. Гэсэн хэдий ч “AU Optronics”-ын төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эрс няцааж, хэргийн талаар дахин авч үзэх хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийжээ.
Э.Анхтуяа