Өнөөдөр ОУ-ын энхтайвны өдөр

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ОУ-ын энхтайвны өдөр

Хүн төрөлхтний энх тайван амьдран суух язгуур эрхийг тунхагласан Олон улсын энх тайвны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова гишүүн орнууддаа хандан илгээлт явуулжээ. Тэрээр илгээлтдээ “Дайн хийх бодол хүний оюун ухаанд үүсдэг тул энх тайвныг хамгаалах үзлийг хүний ухамсарт л бататгах хэрэгтэй” гэж ЮНЕСКО-гийн дүрэм эхэлдэг. Өдөр бүр хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, тэсвэрлэшгүй байдал, соёлын довтолгоотой  тулгарч буй өнөө үед дээрхи үг үнэ цэнэтэй хэвээр байна. Тогтвортой хөгжил, энх тайван байдал зэрэг нь хүн бүрийн өөрсдийгөө хүндэтгэх үзлээс эхлэх учиртай. Бүх нийтээрээ тайван, тогтвортой байдлаа хадгалахын тулд аливаа улс орнууд дуу нэгтэйгээр энх тайвны төлөө хүчин зүтгэх хэрэгтэй” хэмээн тэмдэглэсэн байна.

Тэртээ 1981 онд Их Британи, Коста Рико  улсын дэмжлэгтэйгээр нэгдсэн НҮБ-ийн Үндэсний Ерөнхий Ассамбэл  есдүгээр сарын гурав дах долоо хоногийн хоёр дахь өдрийг энх тайвны үйл хэргийг  бэхжүүлэх, дурсан санаж байхын тулд  Олон улсын энх тайвны өдөр болгон тунхагласан гэнэ. Харин 1982 оны есдүгээр сарын 21-нд анх удаа Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэсэн ба цагаан тагтаа энэ өдрийн бэлэг тэмдэг болдог талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээлж байна.

 
У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж