Нөхөрсөг харилцааны шагнал гарджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Нөхөрсөг харилцааны шагнал гарджээ

Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Дорнод аймаг нь хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хоттой нийгэм, эдийн засгийн салбарт нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна. Үүнд, оюутан сургах, урлаг, соёлын томоохон арга хэмжээ харилцан зохион байгуулах, эдийн засгийн салбарт хамтарч ажиллах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын харилцааг хөгжүүлэх, хөрш орнуудын түвшинд төдийгүй Зүүн хойд Азийн хүрээнд олон улсын арга хэмжээ зохион байгуулж иржээ. Ийнхүү аймгийн гадаад харилцааны ололт амжилт, тэр дундаа Хөлөнбуйр хоттой явуулсан  олон жилийн идэвх санаачилгатай  хамтын ажиллагааг үнэлж, БНХАУ-ын Найрамдлын нийгэмлэг, Хятадын Олон улсын Нөхөрсөг хотуудын холбооноос “Нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны шилдэг шагнал” номинацид  Дорнод аймгийг тодорхойлж,  2012 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Сичуан мужийн Чендү хотод “Бүх Хятадын олон улсын нөхөрсөг хотын чуулган-2012” арга хэмжээг Хятад улсын гадаад, дотоодын нөхөрсөг хот, орон нутгийн Засаг захиргаа, олон улсын нөхөрсөг хотуудын байгууллага  хамтын ажиллагааны арга замыг нэвтрүүлэх зорилготой зохион байгуулжээ. Дээрх арга хэмжээнд Хятад улсын муж, хотуудтай нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаагаа үлгэр жишээ хөгжүүлж буй нийт 100 гаруй орны төлөөл оролцож, 30 гаруй улсын аймаг, муж “Нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны шилдэг шагнал”-аар шагнуулжээ. Монгол улсаас Дорнод аймаг шалгаран шагнуулсан ба аймгаа төлөөлөн Засаг даргын орлогч Л. Хишигтогтох шагналаа гардан авсан байна.

Эх сурвалж: www.dornod.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж