Хятад нүүрсний үйлдвэрлэлээ бууруулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Хятад нүүрсний үйлдвэрлэлээ бууруулахгүй

“Нүүрсний үйлдвэрлэлийг жилд 10 сая тоннд хүргэхэд ядах юмгүй. Үйлдвэрлэлийн индекс буурсан үзүүлэлт байгаа ч улсын хэмжээгээр нүүрсний нийт үйлдвэрлэл нэмэгдэж байгаа” хэмээн Өвөр Монголын нүүрсний үйлдвэрлэлийн товчооны орлогч нарийн бичгийн дарга Шен Зи Morning whistle сайтад  ярьсан байна. Гэвч Хятадын нүүрсний салбарт хэрэгжүүлэх 20 дахь таван жилийн төлөвлөгөөний дагуу Өвөр Монголын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ жилд 9.2 сая тонн байгаа аж. Гэвч энэ нь Өвөр Монголын өнгөрсөн жилийн нүүрсний үйлдвэрлэлээс зургаан хувиар буурсан үзүүлэлт юм.

Шаньси муж ч мөн дээрхтэй адил нөхцөл байдалд орсон аж. Өнгөрсөн жил 873 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн тус мужийн нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 810 сая тонн болсон нь долоон хувиар буурсан үзүүлэлт юм.

Хятадын Шандун, Хенань зэрэг мужийн дотоодын нүүрс үйлдвэрлэгчдийн дунд үйлдвэрлэл буурах хандлага байгаа ч Шинхуа групп болон Чайна коул групп зэрэг Шаньси мужийн хамгийн том таван үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах төлөвлөгөө байхгүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж